Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн орон нутгийн чиглэлд зам тээврийн осол гарч нэг хүн нас барж таван хүн гэмтлээ гэж ЗЦГ-аас мэдээллээ.
Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн 31-32 километр замд "Т.Приус" маркийн авто машины жолооч М нь "Х.Сонота" маркийн авто машинтай шүргэлцсэний улмаас хоёр машин замын хажуу руу онхолдсон байна. Үүний улмаас "Т.Приус" маркийн авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын таван хүн гэмтжээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг