|

“Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д баталгаажуулалт хийлээ

magnai 2015/10/12 882 0

“Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д баталгаажуулалт хийлээ

Манай улс төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгүүдэд хүргэх зорилгоор өнгөрсөн онд "Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г байгуулсан.

Уг санд манай аймгийн 23 мянга 400 гаруй өрхийн мэдээлэл орсон. Тэгвэл эдгээр өрхийн мэдээлэл үнэн, зөв эсэхэд баталгаажуулалт хийх ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас манай аймагт зохион байгуулсан байна.

Үүний дагуу Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас томилогдсон мэргэжилтэн Баян-Өндөр, Жаргалант суманд ажиллаж буй "Амьжиргааг дэмжих зөвлөл”-үүдтэй хамтарсан хурал хийж 22 мянга гаруй өрхийн мэдээллийг нягталсан байна. Үүний дүнд "Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д мэдээлэл нь орсон 20720 гаруй өрхийн мэдээлэл үнэн зөв гэж үзжээ.

Харин 42 өрхийг дахин нягтлах, 80 өрхөд дахин үнэлгээ хийх болон 39 иргэний регистерийн дугаарыг засварлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн манай аймгийн "Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д орсон 1210 орчим өрх шилжсэн тул багуудын мэдээллээс хассан байна.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top