|

Ц.Нямдорж: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа зарж идэж байна

magnai 2015/10/02 842 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар есдүгээр сарын 7-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд 330 сая төгрөг гаргаж өгсөн шалтгааныг олох ёстой. Үүний тулд ажлын хэсэг байгуулах шаардлага байна гэсэн горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч, тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүнийг ахлахаар болж, байгуулав.

 

 Ц.Нямдорж гишүүн "Энэ үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Одоо бүр Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг юм руу орж байна” гэж байлаа.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог "Монгол төрийн байгууллагыг төсвийн мөнгөөр авлигаддаг хэлбэр лүү орж байна. Манаач нь өөрийнхөө юмыг хулгайлдаг болбол яах вэ” гэх байр суурийг мөн илэрхийлсэн юм.

 
 
24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top