|

Говил багт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар судалж байна

magnai 2015/09/30 454 0

Говил багт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар судалж байна

Төвөөсөө алслагдсан гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй чанартай хүртээмжтэй авах боломж бий болсон нь гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн байрыг өнгөрөгч онд байгуулсан явдал байсан.

Ингэснээр иргэд аливаа үйлчилгээг багийн нутаг дэвсгэрээс нэг дороос авч эхэлсэн юм.
Худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан "Говил төвийн” барилгыг худалдан авахаар төлөвлөжээ.
Тэгвэл энэ удаад Говил багийн иргэдийн нийтийн хурал,аймгийн иргэдийн хурлаас гарсан санал шийдвэрийн дагуу тус багт төрийн үйлчилгээний нэгдсэн байр байгуулах асуудлыг судалж эхэлсэн байна.

Говил багийн тухайд төвөөсөө алслагд-мал, тархай бутархай газар нутагтаа учраас тулгамдсан асуудал их байдаг бөгөөд багийн нутаг дэвсгэрт 1000 гаруй өрх амьдарч байна Энэхүү ажлын хүрээнд өмнө нь худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан "Говил төвийн” барилгыг худалдан авахаар төлөвлөжээ.

Тус байрыг 1,5 тэрбум төгрөгөөр худалдах саналаа өгсөн бөгөөд уг барилгыг 2013 онд улсын комисс хүлээж авсан байна.
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top