УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн амрал- тын өдрүүдэд Орхон айм- гийнхнаар баахан тогложээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 26-нд тус аймгийн XI хороололд газар олгоно гэх зарыг тарааснаас болж, маш олон иргэн тус газарт цугласан байна. Улмаар газартай болох гэсэн иргэд шөнө дөлөөр гэр барин суурьшицгаасан байх юм. Гэтэл аймгийн Засаг даргаас давсан шийдвэр гаргаж, аймгийнх нь газрыг иргэдэд тараана хэмээн шоудсан Л.Гүндалайн иргэдэд заа- сан газар нь Баян-Өндөр хайрхны ард байрладаг бөгөөд тусгай хамгаалалттай газар юм байна. "Ард түм- нээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон айм- гаас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэтэл тэрбээр олны анхаарлыг татахын тулд ийнхүү башир арга хэрэглэж, ард олноор даажигнасан байх юм. Орхон аймагт сүүлийн өдрүүдэд өдөр бүр цас орж байгаа бөгөөд хэдийгээр газар цоохортон, хүйтэрч байгаа ч өөрийн эзэмшлийн газартай болох гэсэн иргэд маш олноороо цугларсан бөгөөд зарим нь олгохгүй газрын төлөө маргалдаж зодолдох тохиолдол ч гарсан байх юм. Иргэд 26-ны 11.00 цагаас эхлэн гэрээ барьж, зарим нь хашаа хатгаж эхэлсэн бол олны хэлдгээр эрхэм "Гүнбалай” өөрөө 20.00 цагийн үед тухайн газар дээр том хар жийп хөлөглөн очсон байна. Ингэхдээ тэр- бээр цугласан олонд их л дээрэнгүй хандаж байсан бөгөөд "Чадалтай нь надтай нэгдээд газраа ав, чадалгүй чацганууд нь явцгаа” хэ- мээн, иргэдийг доромжилж байгаа нь бичлэгт үлджээ. Л.Гүндалай ийнхүү худал мэдээлэл тарааснаар иргэд маш олноороо цуглаад байх үед тус аймгийн ЗДТГ- ын мэргэжилтнүүд, газрын албаныхны хамт тухайн га- зарт очиж, "Иргэдэд дур мэдэн газар өмчлүүлэх эрх байхгүй”-г нь сануулан Л.Гүндалайдмэдэгдэх хуудас өгсөн боловч тэрбээр тэднийг үл тоон, маргаан үүсгэсэн байх юм.Түүгээр ч зогсохгүй "Энд хэдэн ч хүн газар авч болно, гэрээ авчраад барьцгаа. Эрдэнэтийн ногоон бүс хамаагүй. Зоригтой нь надтай нэгдэж, газраа ав. Зориггүй чацганууд нь явцгаа. Газрын албаны дарга Манлайбаатар мэддэггүй юм, би мэдэж байна” хэмээн хуурай агсам тавьсан байна. Гэтэл Л.Гүндалайн иргэдэд олгоно гээд байгаа газар нь 2013 онд аймгийн ИТХ- аас баталсан "Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэг- чилсэн ерөнхий төлөвлөгөө”- нд туссанаар хот орчмын "Ногоонбүс” ангилалдбагтаж, нөөцөд авсан газар байсан аж. Ямартай ч сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү ба- шир аргаар эхлүүлсэн түүнд Орхон аймгийнхан итгэл үзүүлэх нь бүү хэл, үзэн ядаж эхэлсэн сурагтай. Арга ч үгүй биз, "Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэгчээр аймгаас нь нэр дэвшихээ мэдэгдсэн даруйдаа дур мэдэн тусгай хамгаалалттай бүсэд газар олгоно хэмээн шоудсан нь олон хүний ажлыг барсан ажил болоод зогссонгүй, сонгогчдын дургүйг ихээхэн хүргэсэн үйл явдал болжээ. Ийнхүү иргэд амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэх нь бүү хэл, нэг улстөрчийн худлаа амлалтаас болж, тэмдэглэсэн газраа манаж хоноход хүргэсэн байх юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын Үнэн сонин