Цагийн ажил олдох нь багасчээ
Оюутнуудад цагийн ажил олдох нь
хомсджээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нар цагийн ажлын захиалга өгөх нь
багассан байна. Нийслэлийн хөдөлмөрийн газар өнгөрсөн онд 12 мянга гаруй
оюутныг цагийн ажилд зуучилсан. Харин энэ оны байдлаар 3500 орчим
оюутныг л цагийн ажилд зуучилжээ.
Ингэж буурсан шалтгаан нь эдийн засгийн
хямралаас болж байгааг өнөөдөр болж байгаа "Оюутан залуучуудын хөдөлмөр
эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.