|

Путинийг Берлинд, харин Меркелийг Сибирь лүү гэж германчууд шаарджээ VIDEO

namuunaa 2015/09/24 881 0
Германы ард иргэд төрийн тэргүүнээ солихыг шаардаж эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь тэд өнөөгийн канцлер Ангела Меркелийг хөөж явуулан оронд нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд төр засгийн эрх мэдлээ өгөхийг хүсч байна.

Тэр бүү хэл, германчууд ил тодоор жагсаал цуглаан хийж, "Меркелийг Сибирь лүү цөл! Путинийг Берлинд авч ир!" гэж шаарджээ. Итгэмээргүй байгаа биз? Дрезден хотын гудамжинд олон мянган хүн нэгэн зэрэг ингэж хашгиралдан явж байгаа марш жагсаалын бичлэгийг хараад итгэхээс өөр яах билээ. 
 
Германыг нөмрөн авсан Ойрхи Дорнод, Африкийн дүрвэгсдийн "цунами" ийнхүү Меркелийн нэр хүндийг навс унагаж, Путинийг мандууллаа.
 
Харин Ангела Меркель өөрөө ч гэсэн Оросгүйгээр амжихгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Германы канцлер Меркель "Европ тив үнэндээ Оросын тусламжгүйгээр дүрвэгсдийн асуудлыг шийдэж чадахгүй. Сирийн дүрвэгсдийн асуудлыг зөвхөн Орос, АНУ-тай хамтарч байж шийднэ" гэж дөнгөж сая мэдэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top