|

Угтаалцайдам сумын тариалангийн талбай их хэмжээгээр сүйджээ

namuunaa 2015/09/24 1180 18
Энэ сарын 22-нд орсон хүчтэй мөндрийн улмаас Төв аймгийн Угтаалцайдам сумын тариалангийн талбай их хэмжээгээр сүйдсэн гэх мэдээлэл байна. Тус сумын тариалангийн талбайн 80 орчим хувь нь сүйдсэн, хохирлын хэмжээ маш их байгаа гэнэ. Түүнчлэн тариалангийн талбай сүйдсэнээс болж, өвөлжилт нэлээд хүндэрч болзошгүй гэнэ.

Харин энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Төмөрчөдөр "Угтаалцайдам сумын хувьд ургац хураалт 50 хувьд хүрж чадах уу, үгүй юу гэх байдалд хүрээд байсан. Харин өнгөрөгч өдөр орсон мөндөрийн улмаас тариалангийн талбайг сүйдсэн байна. Сумын удирдлагууд хохирлын хэмжээг тогтоогоод бидэнд мэдээлэх ёстой, одоогоор дүн мэдээ ирээгүй байна:. Өвөлжилт хүндэрч магадгүй" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top