Аймгийн төв мөрөн сум ОНХС-ийн хөрөнгөөр гудамжны гэрэлтүүлэгтэй болжээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Мөрөн хотын хөгжилд төдийлөн ахиц гаргаагүй. Харанхуй Мөрөн гэдэг нэрийг олон жил зүүж байсан.
Харин сүүлийн гурван жилд өөрсдөө ОНХС-нд хувиарласан мөнгөө зарцуулалтад оролцдог болсноор санаачлага гаргаж гудамжны гэрэлтүүлэгтэй болжээ.Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Амаржаргал "ОНХС мөнгө гэж тусад нь төсөвт суулгаж өгснөөр иргэд гудамж зам талбай, гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн зэргийг санаачлан хийдэг боллоо.Өмнө манай Мөрөн хот хэдхэн ёлтойсон гэрэлтэй харанхуй Мөрөн гэдэг нэртэй байсан.Мөн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсанаар иргэд амарч зугаалах боломж бүрдлээ.Энэ бүгд хэн нэгэн хүн, УИХ-ын гишүүн халааснаас гаргаснаар татвар төлөгч ард иргэдийн мөнгөөр энэ бүхэн боссон" гэв. Мөрөн сумын тохижилтод сүүлийн хоёр жилд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.