|

Вирусийн гаралтай, томуу төст өвчний дэгдэлт их байна

namuunaa 2015/09/23 987 0
Цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд өндөр халуурч гүйлгэх, суулгах шинж тэмдэг бүхий өвчлөл их байгаа талаар бүсийн оношлог-оо эмчилгээний төвийн хүүхдийн тасгаас мэдээлэлж байна.

Тодруулбал ажлын өдрүүдэд 40-50 хүүхэд, амралтын өдрүүдэд 80-90 хүүхэд хүүхдийн тасгийн хүлээн авахад хандаж байгаагийн дийлэнх нь дээрх шинж тэмдгээр өвджээ. Гэсэн хэдий ч хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо харьцангуй бага буюу тасгийн ачаалал багатай байгааг хэлж байна.

Учир нь дээрх шинж тэмдэг илэрсэн даруйд нь иргэд эмнэлгийн байгууллагад хандаж байгаа бөгөөд ингэснээр гэрээр эмчлэгдэх боломжтой байгааг хэлж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд гэдэсний халдварт цусан суулгац өвчний дэгдэлт өндөр үзүүлэлттэй байгаа талаар бид өмнө мэдээлэлж байсан.

Одоогийн байдлаар бага насны хүүхдүүдийн дунд дэгдээд байгаа дээрх шинж тэмдэг бүхий өвчнийг гэдэсний халдварт цусан суулгац гэж үзэх боломжгүйг хэлж байгаа юм. Түүнчлэн өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх гэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай бөгөөд хүүхдүүдийн дархлааг дэмжих хоол хүнс, амин дэм хэрэглэхийг зөвлөж байна.

Түүнчлэн вирусийн гаралтай томуу төст дээрх өвчлөл нь амьсгалын замаар халдаж байгаа учраас бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх мөн хувийн ариун цэврийг сайтар сахих, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болон хоносон хоол буруу хадгалсан хүнсний бүтээгдэхүүн зэргийг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top