|

Ерөнхийлөгч “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах санал шүүмжлэлд оролцоно

enkhbaatar 2015/09/23 934 0



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох болжээ.

НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо 2015 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтаар "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцох аж.

Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж үг хэлнэ. Чуулга уулзалтаар 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг болох бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top