|

"Алтан бамбай" тэмцээнд “Шонхор” баг тэргүүлэв

enkhbaatar 2015/09/19 2057 30

"Алтан бамбай" тэмцээнд “Шонхор” баг тэргүүлэв

 

"Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдийн "Алтан бамбай” тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргав. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй аврах ажиллагааны энэхүү тэмцээнд Баяжуулах фабрикийн "Шонхор” баг тэргүүллээ.

Авто тээврийн байгууллагын "Хүмүүнлэг” баг хоёрдугаар байрыг эзэлж, Цахилгаан цехийн "Элч илч” баг гуравдугаар байранд орсон. Тусгай байранд Хүдрийн ил уурхайн "911”, Материал техник хангамжийн баазын "Онцгой бүлгэм” багууд шалгарлаа. "Алтан бамбай” тэмцээнд 20 цехийн 22 баг оролцож, зам тээврийн осол, барилга байгууламж, газрын доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа гэсэн дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорьсон. Төрөл бүрт шилдэг багийн ахлагч, шилдэг аврагчдыг шалгаруулав.

Шилдэг багийн ахлагчаар "Шонхор” багийн ахлагч А.Бадрал, Засвар угсралтын цехийн багийн ахлагч Б.Зундуйжамц, Хүдрийн ил уурхайн "911” багийн ахлагч Ч.Баярсайхан, Төмөр замын цехийн "Манлайлагч” багийн ахлагч Ж.Төгөлдөрбат нар тодорлоо. Шилдэг аврагчаар Судалгааны төвийн "Аврагчид” багийн гишүүн н.Отгонбаяр, "Уурхайчин” соёлын ордны "Тэргүүний салаа” багийн гишүүн Г.Мөнгөнсаран, Захиргаа аж ахуйн цехийн "Бүргэд” багийн гишүүн Д.Эрдэнэбулган, Чанар хяналтын хэлтсийн "Алтан луужин” багийн гишүүн н.Саранцэцэг нар шалгарлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top