Давхар дээлийг эсэргүүцэж байсан УИХ
дахь АН-ын гишүүд хуугаараа сайд болцгоолоо. Үүнд нь хамгийн их уурласан
хүн бол Ц.Элбэгдорж хамгийн их баярласан нь Р.Бурмаа гэнэ. Сайд
хатагтай одоо ханьтай болж аваад ганцаараа чичлүүлэхгүй болсон. Харин
улстөрийн амьдралдаа тоо томшгүй урвалт шарвалт үзсэн Ерөнхийлөгчид энэ
удаагийн М.Зоригт нарын урвалт дэндүү адгийн жигшүүртэй санагджээ.
ЗТ-ийн шинэхэн сайд төрийн тэргүүнээсээ урвасан бол ээжээсээ мөн
шарважээ. Ердөө жил гаруйн өмнөхөн ээж нь нойроо хугаслан байж давхар
дээлийг дэмжиж болохгүй шүү үр минь хэмээн захиж байж. Зоригт хүү тэр
үед за л гэж байж. Гэтэл өдгөө ээжийнхээ захиасыг умартаад бүр уландаа
гишгээд давхар дээлийг дан хийтэл нь давхарлаад өмсөөд явж байдаг мөн ч
золигийн хүү юм даа…
НУУЦ.мн