|

Дуучин Риана, Крис Браунтай эргэн нийлэх болов уу

namuunaa 2015/09/10 786 0
Дуучин Рианна, Крис Браун хоёр эргэн нийлж магадгүй хэмээн тэдний найзууд нь ярьсан талаар хэвлэлийнхэн бичиж байна.  Тэд 2009 оны Grammy Awards-ын үеэр хоорондоо маргалдан, Рианнад гар хүрсэн гэх мэдээлэл цацагдсанаас хойш харилцаагаа тасалсан билээ. Гэсэн хэдий ч тэд одоог хүртэл бие биедээ татагдсан хэвээр байгаа ажээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар "Крисийн найзууд түүнийг Рианнатай нийлүүлэхийн тулд тусалж байгаа. РиРи Крист хайргүй гэдэг худлаа. Тэр одоо ч түүнийг бодож явдаг. Гэхдээ Рианна одоо өмнөхөөсөө илүү ухаалаг, аливаад буурь суурьтай ханддаг болсон. Крисийн найзууд нь түүнийг өөр хэн нэгэн өрсөхөөс өмнө хайртыгаа өөрийн болго хэмээн ятгаж байгаа” хэмээн ярьсан байна.

Саяхан болсон сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Рианна, Кристэй тааралдсан бөгөөд түүнийг анзаараагүй дүр үзүүлжээ. Роналд Фэнти MTV-д өгсөн ярилцлагадаа "Тэдний харилцаа одоо ямар байгааг үнэхээр мэдэхгүй байна. Тэд сагсан бөмбөгийн тэмцээний үеэр хоорондоо мэндлээд л өнгөрсөн. Харин тэмцээний дараа Крис охинтой минь ярилцахыг хичээж байсан. Гэвч Рианна өөр хүмүүстэй юм ярьж байсан учраас Крист боломж олдоогүй” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр "Хосууд эргэн харилцаагаа сэргээдэг хэдий ч тийм амархан бүтнэ гэж байхгүй. Крис бол тоглогч л гэсэн үг. Тэр одоохондоо нэг эмэгтэйг хайрлаад халамжлаад явах хүн биш” хэмээн өөрийн охин Рианнаг түүнтэй нийлүүлэхээс татгалзсан өнгө аястайгаар хэлсэн байна.

"Крис Браун Рианнатай дахин харилцаагаа эхлүүлэхийн тулд удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Карруэчи Транаас салсан байна. Гэхдээ энэ байдал үсрээд л хэдэн сар үргэлжлэх биз ээ” хэмээн hollywood.com сайт мэдээндээ дурджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top