|

Малчид 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ

zulaa 2025/10/31 3 0

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ханган одоогоор өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг бүр¬дүүлснийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Тодруулбал, төвийн болон баруун бүсэд өнгөрсөн зун хадлан бэлтгэхэд хэцүү байжээ. Тиймээс Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хадлан бэлтгэх боломж бүрдүүлж, талбай гаргаж өгсөн байна. Ингэснээр малчид 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ. Цаашид хүчит болон бусад тэжээлийн нөөцийг өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдүүлэх зорилготой байгааг дээрх газраас дурдлаа. Мөн Ховд, Увс, Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч болзошгүйгээс ОХУ-аас тэжээл, өвс хязгаарлалтгүй импортлох боломж бий гэнэ. Үүнээс гадна 7000 малчин өрхийн зургаан сая мал отроор өвөлжих бол хилийн бүсэд 1.1, улсын тусгай хамгаалалттай газарт хоёр сая мал оторлох аж. Тиймээс холбогдох байгууллагуудтай нь зөвшилцөн, малчдыг отрын бүсэд саадгүй нэвтрүүлэх, малчин өрхийн гишүүдэд эмнэлэг болон бусад үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд анхаарч буй аж. Ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлын талаарх нэгдсэн тайлан дүгнэлтийг ирэх сарын дундуур гаргах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top