|

Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

zulaa 2025/10/27 4 0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 86 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 
Нийт дуудлагын 63 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top