|

Хэн нэгнийг танья гэвэл түүний юу ярьж байгааг нь анхааралтай сонс

tonshuul 2015/08/29 871 0

 Хэн нэгнийг танья гэвэл түүний юу ярьж байгааг нь анхааралтай сонс

 


Хэн нэгнийг танья гэвэл түүний юу ярьж байгааг нь анхааралтай сонс.
Хүн юу ярина биеийнх нь усны бүтэц, сэтгэлийнх нь энергийн бүтэц яг тийм болж өөрчлөгдөж байдаг.
Нэг ёсондоо хүн магтдаг хүн тэр хүнийхээ сайн сайхан чанаруудыг өөртөө татан авдаг бол муулдаг хүн тэр хүнийхээ муу чанаруудыг нь өөртөө татан авдаг.
Хүн таныг магтвал эргээд заавал өөрийг нь магтах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор таны сайн чанаруудыг тэр хүн өөртөө шингээгээд авч байгаа учраас цагаан хэл ам хүрч бидэнд таагүй зүйлс тохиолдох магадлалтай.
Харин таныг хүн муулвал чимээгүйхэн шиг баярлаад л сууж байх хэрэгтэй. Учир нь танд байгаа муу сөрөг энергийг тэр хүн ямар ч үнэгүйгээр өөртөө татан авч байна шүү дээ.

Тэгэхээр байнга л хүн муулж, фэйс дээрээ өөрөөсөө илүү бусдын талаар таагүй сөрөг зүйлс бичдэг бол тэр хүн хэзээ нэгэн цагт таныг бас л тэгэж бичээд сууж байх хүн гэсэн үг юм.
Хэдэн жилийн өмнө ээж: " Миний охины өвөө их сайн хүн байж билээ. Хүн бүрийг л магтаж явдаг. Хүн муулж байгаа хүнийг алдас болно гээд загнаад дуугай болгочихдог байсан." гэсэн нь санаанд орлоо.

Эхлээд бид өөртэйгөө танилцаж, дотоод ертөнцөө нээж байж дараа нь бусдын алдааг засч, тусалж чаддаг болдог хуультай.

Энэ 7 хоногийг өөрийгөө ажиглаж, юу бодож, хэлж, хийж байгаагаа тагнаж өнгөрүүлээрэй залуусаа.
Өөрийгөө олох аялалд тань амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

top