
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах уг төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ.
Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй мэргэжилтнүүд оролцох бөгөөд 4 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Аливаа бүтээн байгуулалт ардаа эерэг дам нөлөө үзүүлдэг байх нь хамгийн чухал. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэх боломж бүрдэх юм.
Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдээс замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармуудыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа. Тэгвэл төслийн үр дүнд 20-30 хувиар буурах юм.
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9