|

Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулна

zulaa 2025/03/10 2 0

Унгарын эрх баригчид Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулна гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Украиныг Европын Холбооны гишүүнээр элсүүлэх асуудалд бид нухацтай хандах ёстой. Одоо энэ асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргах боломжгүй байна. Хүмүүсийн толгойг давуулан ийм шийдвэр гаргахыг би хүсэхгүй байгаа учраас энэ асуудлаар санал хураалтыг хурдан бөгөөд хялбар байдлаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн” гэж тэр тэмдэглэжээ.
Украиныг Европын Холбоонд нэн даруй элсүүлэх нь Европын хөдөө аж ахуй болон нийт эдийн засагт ноцтой хохирол учруулна гэж Виктор Орбан өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Украины эрх баригчид Өвөр Карпат дахь унгарчуудын цөөнхийн эрхийг сэргээн хангахаас татгалзаж байгаагийн зэрэгцээ Унгарын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлүүдээ зогсоохгүй байгаа ажээ. Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Унгарын төлөөлөгчид эдгээр асуудлыг хөндөн тавьсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top