|

“LEVEL-UP” хөтөлбөрийн нээлт Орхон аймагт боллоо

otgoo 2025/02/11 2 0

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын санхүүгийн суурь мэдлэгийг сайжруулах Level-UP хөтөлбөрийг Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн.
Level-UP хөтөлбөрийн Орхон аймгийн албан ёсны нээлт өнөөдөр  зохион байгуулагдаж байна. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т. Цэрэнбадрал, БЕГ-ын НТБХ-ийн дарга Ц. Баясгалан, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Боловсролын газрын дарга С.Ариунгэрэлт нар оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиудын 3100 гаруй суралцагч, багш нарын төлөөлөл оролцож байгаа бөгөөд “Санхүүгийн боловсрол-миний амьдралд” панел хэлэлцүүлгээр амьдрах арга хэрэгсэл болох мөнгийг зөв удирдах арга зам, зарцуулахаас өмнө хуримтлуулах, санхүүгийн хариуцлага, ёс зүйтэй байхын ач холбогдлын талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top