|

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн онд хоёр тэрбум доллароор өсжээ

zulaa 2025/01/27 8 0

Оксфам байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн жил хоёр тэрбум ам.доллароор (1.64 тэрбум фунт стерлинг) өсөж, 2023 оныхоос гурав дахин хурдан буюу өдөрт 5.7 тэрбум доллар (4.7 тэрбум фунт)-д хүрсэн байна.
Тус буяны байгууллагын тэгш бус байдлын талаарх хамгийн сүүлийн тайланд дэлхий нийт арван жилийн дотор таван их наядтантай болохоор байгаа аж. Трамп “Tesla” болон “SpaceX”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск зэрэг хэд хэдэн тэрбумтныг ойр дотны зөвлөхүүдийнхээ багт багтааж, АНУ-ын хамгийн чинээлэг иргэдэд их хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, 10 эмэгтэй тутмын нэг нь нэн ядуу (өдөрт 2.15 ам. доллараас бага) амьдарч байгаа нь эрэгтэйчүүдээс 24.3 саяар илүү эмэгтэйчүүд ядуу амьдарч байна гэсэн үг гэдгийг Оксфамаас онцолж, ядуурлыг бууруулахад гарсан ахиц дэвшил зогсонги байдалд орж, тэгш бус байдлыг бууруулбал ядуурлыг гурав дахин хурдан багасгах боломжтойг анхааруулжээ.
Дэлхийн хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны үнэ өсөж байгаа нь тэрбумтнуудын хөрөнгийн өсөлтийн ихэнх хувийг эзэлж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн нь үүнд нөлөөлсөн. Орон сууцны үл хөдлөх хөрөнгө нь дэлхийн хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлдэг. Дэлхий даяар тэрбумтнуудын тоо өнгөрсөн онд 204-өөр нэмэгдэж, 2769 болжээ. Тэдний нийт хөрөнгө 12 сарын дотор 13 тэрбум ам.доллароос 15 тэрбум ам.доллар болж өссөн байна.
Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө өдөрт дунджаар 100 сая ам.доллароор өсөж, баялгийнхаа 99 хувийг нэг шөнийн дотор алдсан ч тэрбумтан хэвээр үлдэх болно.
Үүнд, Герман, Франц, Их Британи, Испани дахь онлайн худалдан авалтын 70 болон түүнээс дээш хувийг Амазон "эзэнт гүрэн" эзэлдэг. Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос 219.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Алико Данготе нь 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Африкийн хамгийн баян хүн бөгөөд Африк даяар зах зээлд ноёрхож байна гэж тайланд дурджээ. Баялгийн 60 хувь нь өв залгамжлал, 18 хувь нь монополь эрх мэдлээс бүрддэг гэсэн тооцоо бий.
“Forbes” сэтгүүлийн жагсаалтаас харахад дэлхийн хамгийн баян хүмүүс бол Маск, Безос, “Meta”-г үүсгэн байгуулагч Марк Зукерберг, “Oracle”-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон болон LVMH үүсгэн байгуулагч Бернард Арно нар юм. Оксфамын тэгш бус байдлын бодлогын удирдагч Анна Марриотт "Өнгөрсөн жил бид анхны их наядтан арван жилийн дотор гарч ирнэ гэж таамаглаж байсан ч баялгийн өсөлт ийнхүү цочирдмоор хурдан өсөж байна гэдгийг тодотгожээ. Тэрбээр Их Британийн Засгийн газраас хэт баячуудын татварыг нэмэгдүүлэх зэрэг тэгш бус байдлыг бууруулах эдийн засгийн бодлогод тэргүүлэх ач холбогдол өгөхийг уриалав.

Санал болгох

Сэтгэгдэл

top