|

Рио Тинто татварын маргаанаа эцэслэх санал тавьжээ

zulaa 2025/01/25 22 0

“Оюу толгой”-н 66 хувийг эзэмшигч “Рио Тинто" компани цар тахлын үед актаар төлсөн нэг их төгрөгийн татварын дүнг Засгийн газраас буцааж авахгүйгээр, татварын маргаанаа эцэслэх санал хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл тус компани татвар, ямар нэг төлбөр төлөхгүй гэсэн үг юм.
Талуудын хооронд энэ асуудлыг хэлэлцэж эхэлжээ. "Рио Тинто" Монгол Улсын урт хугацааны түншийн хувиар аль болох харилцан ашигтай хамтран ажиллахаар эрмэлзэж байгаа аж.
“Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Засгийн газрыг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татсан юм. Татварын энэ маргааныг талууд 2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байв. Дээр дурдсан нэг их наяд төгрөгийг Засгийн газар иргэн бүрд 350 мянган төгрөг болгож хуваарилсан юм.   

Санал болгох

Сэтгэгдэл

top