Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.
Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.