|

Орхон аймаг 5 жилийн дараагаар АВАРГЫН ЦОМОО дахин өргөлөө

zulaa 2024/08/28 171 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд 8 жилийн дараагаар дахин 2024 оны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээн нь нийт 16 багийн хооронд Дээд болон Нэгдүгээр шат гэсэн шатлалтайгаар зохион байгуулагдаж, шат шатны аваргууд тодорлоо. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны төлөөлөл болон Сүхбаатар аймгийн төлөөллүүд тус тус оролцлоо.
Тэмцээний Нэгдүгээр шатын аваргаар Дорноговь аймгийн баг шалгарч, 2025 онд зохион байгуулагдах Дээд шатлалд оролцох эрхээ Сэлэнгэ аймгийн хамтаар эзэмшээд байна.
Удаах байранд Говьсүмбэр аймгийн залуус шалгарч, хүрэл медалиар энгэрээ тус тус мялаалаа.
 

21 ААШТ-ий Дээд шатын хүрэл медалийн тоглолт Сүхбаатар аймгийн хөлбөмбөг сонирхогч үзэгч хөгжөөн дэмжигчдийн нүргээн дунд ширүүхэн тоглолт зохион байгуулагдлаа. Баруун зүүн бүсийн төлөөллүүд хоорондоо учраа таарч 2024 оны байдлаар Ховд аймгийн шигшээ багийн залуус хүрэл медалийг эзэмшихээр боллоо. Тэмцээний шигшээ шатанд гурван жил финалдаад буй Увс аймгийн шигшээ багийн эсрэг тэмцээний гол өрсөлдөгчөөр эхнээсээ нэрлэгдээд байсан Орхон аймгийн шигшээ багийн залуус тус тус өрсөлдөж, 5 жилийн дараагаар Орxон аймаг аваргын цомыг өөрийн нутагруугаа авч жилийн турш эзэмшихээр боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top