Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ.
Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын дагуу зохион байгуулна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.