|

Томуугийн дэгдэлт нэмэгдсэн тул сурагчдын соёл, урлагийн үйл ажиллагааг хоригложээ

khulan 2023/12/12 6677 0

Бага насны хүүхдийн дунд томуугийн дэгдэлт ихсэж эмнэлгийн ачаалал гурав дахин нэмэгдсэн тул Орхон аймгийн Засаг дарга А
/936 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар энэ сарын 8-29-ний өдөр хүртэл цэцэрлэг, сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах соёл, урлаг, спорт, баярын үйл ажиллагааг хориглосон байна.
Мөн энэ сарын 8-15-ны өдөр хүртэл эрүүл мэнд, боловсролын байгууллагаас бусад байгууллагын 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагч, ажилтанд тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож, хөдөлмөр зохицуулалтын арга хэмжээ авахыг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн санд худалдаж буй эмийн үнэ, чанарт холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

top