Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ
khulan
2023/12/07
1587
0
Tweet
ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр”-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн 6-р сард баталсны дагуу ХААН Банк Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Ногоон бонд олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж, үнэт цаасны танилцуулгаа хийлээ.Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож байгаа билээ. Банкны системийн активын 32%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээнд тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацаат эх үүсвэр татахаар ийнхүү Ногоон бондын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж байна.
ХААН Банк дотооддоо ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг нарны эрчим хүчний үүсгүүрээр хангаж буй ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт болсон тус арга хэмжээнд 100 гаруй иргэн, хөрөнгө оруулагчид болон харилцагч байгууллагууд хүрэлцэн ирж, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, ногоон санхүүжилтийн сайн жишгүүд, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Ногоон бондоор босгох эх үүсвэрийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээрээ онцлог юм.ХААН Банкны Ногоон бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК үндсэн андеррайтераар, “ХаанЛекс Партнерс” ХХН хууль зүйн зөвлөхөөр, “Эвиденсе Аудит” ХХК хөрөнгийн үнэлгээ, “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.
Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшсэнээр эрхэм хөрөнгө оруулагч та тогтмол өгөөж хүртэхээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.ХААН Банкны ногоон бонд авахаар сонирхож буй бол андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК болон бусад үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна Ногоон бондын хөтөлбөрийн үнэт цаасны танилцуулгатай ХААН Банк болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар орж танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг
ЭНД
дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Tweet
Санал болгох
2023/05/01 09:47
Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
2023/04/06 18:59
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
2023/04/05 09:50
ХААН Банк олон нийтэд үнэт цаасны танилцуулгаа хийж, нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ
2023/03/13 12:17
ХААН Банкны ногоон зээлээр хамгийн том эко зах “Go.to market” төслийг санхүүжүүлнэ
2021/05/18 10:47
ХААН Банк “Уур амьсгалын долоо хоног”-т нэгдлээ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаа санаж, үндсэн ажлаа хий!!!
2025/10/14
Ерөнхийлөгч хаана байгаагаа яаж харуулна гэв ээ…
2025/10/13
Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу
2025/10/06
Селена Гомез хуримын даашинзаараа шуугиан тарилаа
2025/09/30
“Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам”-д Орхон аймаг тэргүүллээ
2025/09/23
БНМАУ ба ЗХУ Японы милитаризмыг бут цохисон нь
2025/09/22
БНМАУ ба ЗХУ Японы милитаризмыг бут цохисон нь
2025/09/22
Макроны засаглалын долоо дахь Ерөнхий сайд
2025/09/17
Хакүхо аварга Олон улсын сүмо бөхийн холбооны зөвлөх болжээ
2025/09/13
Орхон аймаг хэрэгцээт улаанбуудайн 100, төмсний 50, хүнсний ногооны 80 хувийг хангах ургац хураана
2025/09/08
Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ санаа танд бий юу
2025/09/08
Украины Засгийн газрын байр Оросын довтолгоонд өртөв
2025/09/08
Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоов
2025/09/08
Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ
2025/09/06
ХААН Банк програм хангамжийн чанарын шинжилгээний төлөвшлийн үнэлгээний TMMi-н шалгуурыг хангалаа
2025/09/04
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
2025/09/03
Б.Цэнгэл: Гантиг виллаг зарах ханшаар тооцож өрөнд авсан нь ноцтой
2025/09/01
“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
2025/08/28
Вьетнамд 586 мянган гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байна
2025/08/26
Сугалаанд оролцож гурван сая төгрөгөө залилуулжээ
2025/08/25
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551330
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212238
Уушгины хатгаа гэж юу вэ?
209251
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208597
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206586
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206106
Витаминлаг өндөгний ороомог
205650
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205624
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205347
Модон хонь жилийн засал
204974
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204752
Амар мэндийн чулуун жуух
204709
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204622
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204586
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204321
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204247
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204225
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
202829
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
118950
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56099
top
Default
chuhammn
css
gsnews