ҮСХ-ноос мэдээлснээр гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 8.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөн бөгөөд ямааны ястай махны үнэ хамгийн их нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт ямааны ястай махны үнэ дунджаар 11.664 төгрөг байсан бол одоо 12.658 төгрөг болж өсчээ.
Мөн үхрийн цул мах 1кг нь 21.852 төгрөг болсон бөгөөд энэ нь өмнөх 7 хоногоос 352 төгрөгөөр өмнөх сараас 4000 орчим төгрөгөөр нэмэгдсэн аж.