Боловсролын зээлийн сан эрх мэдэл, албан тушаалаараа далайлгасан эрхмүүд тоносон нь ил болсон.
Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж нь 2010 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 32 мянган ам долларын зээл авч байсан бөгөөд энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн авч суралцсан байна.
Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө билээ.