|

Ойд төөрсөн найман настай хүү цас идэж, гуалин доор нуугдаж байжээ

zulaa 2023/05/12 213 0

Ойд төөрсөн найман настай хүү цас идэж, гуалин доор нуугдаж байжээ

 

АНУ-ын Мичиган мужийн ойд төөрсөн найман настай хүү хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Хүү хоёр хоногийн турш амьд үлдэхийн тулд цас идэж, гуалин модон доор хоргодож байжээ.

Нанте Ниеми хүү гэр бүлийнхэнтэйгээ хамт Поркупины цэцэрлэгт хүрээлэнд амарч байхдаа алга болжээ. Гэр бүлийн гишүүд ойгоос гал түлэх мод түүж яваад хүүг алдсан байна.

Найман настай хүүг эрэн хайж аврах ажиллагаанд 150 хүн оролцжээ. Хүүг олоход байрлаж байсан газраасаа 3 км орчим зайд модон доор нуугдаж байжээ. Цагдаа нарт хэлснээр ам нь цангах бүрт цас идэж байсан гэжээ.

Поркупин цэцэрлэгт хүрээлэн төвөөс алслагдсан, уулархаг, жилийн энэ үед ус цас ихтэй байдаг. Их хэмжээний цаснаас болж замуудыг хаахаас өөр аргагүйд хүрдэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаа нар сэрэмжлүүлжээ.

Хүүг эрж хайх ажилд олон хүн сайн дураараа туслахыг хүссэн боловч цаг агаар, байгаль орчны хүнд нөхцөлд эрсдэлтэй тул хүүгийн ээж туслахыг хүссэн хүмүүст хол байхгүй бол нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэдгийг анхааруулсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top