|

Эрдэнэт үйлдвэрийн химийн төв лабораторийн багажид сервис үйлчилгээ хийлээ

namuunaa 2015/08/12 684 0

Эрдэнэт үйлдвэрийн химийн төв лабораторийн багажид сервис үйлчилгээ хийлээ

 

Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лаборатори саяхан АНУ-ын "Scheltec” компанийн Москва дахь төлөөлөгчийн газраас мэргэжилтэн урьж, ICP-OES OPTIMA-8000 маркийн спектрометрт сервис үйлчилгээ, тохиргоо хийлгэж, ажиллагсдадаа сургалт явууллаа. Хүдэр, хөрс, ус зэрэгт байх химийн элементүүдийг тодорхойлох зориулалттай дээрх багаж нь тус лабораторит 4 дэх жилдээ ашиглагдаж байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь 7 хоногт 1000 орчим дээжийг шинжлэх хүчин чадалтай. Тус лабораторит ашиглаж буй ICP-OES OPTIMA-8000 маркийн спектрометр нь хагас жил гаруй хугацаанд сэлбэггүйгээс зогсож, үүнээс шалтгаалан дээж хүлээгдэх асуудал үүсээд байжээ. Энэ лаборатори нь дан ганц багажаар бус уламжлалт буюу нойтон химийн аргыг багажтай хавсарснаар шинжилгээний үр дүн 98-99 хувийн нарийвчлалтай гардаг ажээ. Сургалтын үеэр "Scheltec” компанийн мэргэжилтэн Андрей. А.О ийнхүү ярьсан юм. "Би ICP-OES OPTIMA-8000 маркийн спектрометрт засвар үйлчилгээ, тохиргоо хийн ажиллаж байна. Энэ тоног төхөөрөмж нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн найдвартай үр дүн гаргадаг ямар ч дээж бүтээгдэхүүнийг бүрэн задлан дотор нь агуулагдаж байгаа хийгээс бусад төрлийн элементүүдийг хэмжих боломжтой. Энэ багажны давуу тал нь маш бага агуулгатай элементийг ч хэмждэг. Үйлдвэрийн лабораторит ажиллаж байхад танай үйлдвэрт хэрэглэж байгаа орган хий чанар муутай санагдлаа. Хамгийн өндөр чанартай орган хий хэрэглэх шаардлагатай. Харин лабораторийн боловсон хүчнүүд маш сайн бэлтгэгдсэн байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top