|

СЭМҮТ-д компьютерын донтлын эмгэгтэй хүмүүс ихээр хандах болжээ

namuunaa 2015/08/07 1085 0

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын ухааны доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгожээ.
Анх 1929 онд байгуулагдсан тус төв нь 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн эмчилгээ, нөхөн сэргээх, сэтгэл судлах эмчилгээгээр жилдээ 40 гаруй мянган өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдгээс гадна 6000 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байна.
Шинэ цогцолбор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч болон архинд донтох эмгэгийн үйлчлүүлэгчдэд зориулсан тус тус 30 ортой тасгаас гадна эрүүл хүүхдийн 25 ортой тасагтай аж. Мөн сэтгэл заслын 7 өрөөтэй болж байгаа нь өвчтөнүүдэд эрчимт эмчилгээг илүү үр дүнтэй үзүүлэх боломжийг олгож байгаа юм. Тус эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол архины эмчилгээ төлбөртэй аж. Сэтгэцийн эмгэгтэй хүн төрөөс даатгалын хэлбэрээр эм тариагаа авдаг. Сэтгэцийн өвчлөлтийн хувьд стресс, архидалт, компьютерт донтлын эмгэг ихээхэн зонхилж байгаа гэнэ.
Тус төвд сүүлийн гурван жилийн хугацаанд салбар яамнаас нь ихээхэн хөрөнгө оруулалт хийж,  тоног төхөөрөмж нь 1.8 тэрбум төгрөг, нийт 4.1 тэрбум төгрөгийн өртөгтэй шинэ цогцолбор байгуулжээ.  Мөн энэ онд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top