|

“Катарт хүргэх хадгаламж” аяны урамшууллын эзэд тодорлоо

zulaa 2022/10/13 321 0

Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн ирээдүйн төлөө мөнгөө хадгалахад нь харилцагчдадаа туслахаар ХААН Банк  2022 оны 7-р сарын 27-ноос 2022 оны 9-р сарын 30-ны хугацаанд  “Катарт хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг зарласан билээ.
ХААН Банкны салбар нэгж, цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн данс шинээр нээлгэж хийсэн орлогын 100,000 төгрөг тутамд, мөн 3 сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд, түүнчлэн хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд тохирлын эрх авсан харилцагчдаас урамшууллын эздийг фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар лайв хийж тодруулав.
Аяны болзол хангаж, тохирлын эрх авсан харилцагчдаас нэг хүнийг шалгаруулан, спортын хорхойтнуудын тэсэн ядан хүлээж буй “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт хосоороо үзэх эрхээр урамшууллаа. Мөн  2 сая төгрөгийн цахилгаан барааны эрхийг 10 хүнд, нэг сая төгрөгийн хадгаламжийн эрхийг 20 харилцагчид гардуулсан юм.
Аяны хүрээнд урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 10-р сарын 11-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгоно.
Урамшууллын эздийн нэрстэй  ЭНД дарж танилцана уу.
Катар2

Катар4

Катар3






Санал болгох

Сэтгэгдэл

top