|

Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана

zulaa 2022/10/13 417 0


Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Урлаг, спортоор дамжуулан хүүхэд, залууст зөв төлөвшил, хүмүүжил олгохыг Голомт банк үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 онд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллах юм. Бид 18-22 насны хүүхэд, залууст зориулан гаргасан, олон улсын эрхтэй, NFC технологийн “The color” карт болон дижитал хэтэвч “Сошиал пэй” үйлчилгээгээрээ дамжуулан спортод хайртай оюутан залуусаа ивээн тэтгэж, тодорхой хөнгөлөлт, урамшуулал бүхий үйлчилгээ үзүүлэх болно.  
сонин mn
Мөн сурлага, спортын амжилтаараа шалгарсан 2 оюутныг тодруулж, Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022”-ийн хүрээнд сургалтын тэтгэлэг олгоно гэдгийг дуулгахад таатай байна. Голомт банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт  дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд шалгарсан оюутнуудад мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байртай болох боломж олгодгоороо давуу талтай юм.  Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тамирчин оюутнуудад санхүүгийн боловсрол олгох цуврал сургалт, лекцийг мөн зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top