|

Гэмт хэргийн улмаас 559 сая төгрөгийн хохирол учирчээ

nomun 2022/04/11 515 0



Аймгийн Цагдаагийн газарт он гарсаар 271 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 96.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эдгээр хэргүүдийн ихэнхньхүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэггэмтхэрэгболонзалилах, хөрөнгө завших, хулгайлах, дээрэмдэх хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 559 сая төгрөгийн хохирол учирч, 6 хүн нас барж, 87 хүн гэмтжээ.Гэмт хэрэгт холбогдсон 152 хүний ихэнх хувь нь ажилгүй иргэд байгаа бол 3.3 хувь 18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 461 жолоочийг илрүүлж, зөрчил гаргасан 393 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хассан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top