ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт, импортод хориг тавих шийдвэр гаргалаа.
Өөрөөр хэлбэл ОХУ 2022 он дуустал зарим бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг импортоор авахгүй, мөн экспортоор гаргахгүй юм байна. Хоригт багтаж буй бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг тус улсын Засгийн газар удахгүй зарлах аж.
Энэхүү хориг арга хэмжээг АНУ болон барууны улсуудаас авсан нөхөрсөг бус арга хэмжээний эсрэг тавьж байгаа гэдгээ Владимир Путин тодотгосон байна. Мөн тодорхой хугацаанд санхүүгийн зах зээлийнхээ тогтвортой байдлыг хангах зорилготой гэжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv