"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг "Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж нийт 20.0 сая ширхэг мод тарихаар болжээ.
Энэ ажилд 2030 он хүртэл нийт 90 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 800 сая төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. "Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжсэнээр ойг нөхөн сэргээх, ойн төгөл, ойн зурвас байгуулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг дэмжиж, шинээр байгуулах замаар тарьц, суулгацын хэрэгцээг хангаж, ойн сангийн талбайг 7.7 хувиар, нэг хүнд ногдох талбайн хэмжээг 18.0 м2-д хүргэх тооцоолол гаргажээ.