|

Энэ сарын 12-13-нд СӨХ-д цахимаар тайлангаа тавина

nomun 2022/02/10 50 0

 

 

Энэ сарын 12-13-нд СӨХ-д цахимаар тайлангаа тавина

 

Орхон аймагт сууц өмчлөгчдийн 44 холбоо байдаг. Эдгээр холбоод 182 байрны оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг юм.

Иргэд, оршин суугчид СӨХ-ны үйл ажиллагаа, төсөв, санхүүтэй холбоотойгоор багагүй гомдол гаргадаг. Иймд энэ сарын 12-13-нд бүх СӨХ хуваарийн дагуу цахимаар иргэдэд тайлангаа тавих ажээ. Энэ үеэр тулгамдаж байгаа зарим асуудлаа хэлэлцэж иргэд, СӨХ-ны удирдлагууд гэрээндээ өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top