"Коронавирус”-ийн халдварлах чадамж гадаад орчинд 20 минутын дотор 90 хувь буурч байгааг Бристолын их сургуулийн судалгаа харууллаа. Тухайлбал: гадаад орчинд вирусийн халдварлах чадамж эхний таван минутад 50 хувиар, 20 минутын дотор 90 хувиар буурч байжээ.
Энэхүү судалгааны дүн "короновирус” зөвхөн ойрын зайд халдвар тархаах чадамжтайг харуулж байгаа аж. Энэ нь амны хаалт зүүх, олон хүн нэг дор цугларахаас зайлсхийх, хүн хоорондын зай барих гэсэн зөвлөмж чухал болохыг харуулж байна.
Удахгүй Азийн орнуудад Сар шинийн баяр болох гэж байгаатай зэрэгцэн БНСУ ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн гурван долоо хоногийн турш хязгаарлалтын журмаа сулруулахаар боллоо. Тус улсын Засгийн газар дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглоод байсныг зургаан хүн болгон нэмэгдүүлэхээр болж байгаа аж. Хэдий тийм боловч баар, рестораны ажиллах цагийн хуваарийг 21.00 цаг хүртэл хэвээр үлдээхээр болжээ.
АНУ-ын хувьд COVID-19-ийн "Omicron” хувилбарын давлагаа эрчимжиж байгаагаас эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас халдварын тархалт эрчимжсэн Нью-Йорк, Нью Жерси зэрэг томоохон хотын эмнэлгүүдэд цэргийн эмч нарыг дайчлахаар төлөвлөж байгаа ажээ.
М.Аминаа