|

Ж.Чинбүрэн: Угийн бичиг хөтлөх асуудлаар соён гэгээрүүлэх ажил хийх ёстой

nomun 2022/01/14 432 0

Ж.Чинбүрэн: Угийн бичиг хөтлөх асуудлаар соён гэгээрүүлэх ажил хийх ёстой


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталсныг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллээ.  Тус тогтоолын гол зорилго нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, тэр дундаа цус ойртолтоос хэрхэн сэргийлэх, хүн ам зүйн бодлогын хөгжлийн асуудлыг хөндөж байгаа юм. 


Манай улс 30 жилийн өмнө нийтээр угийн бичиг хөтлөх асуудлыг уриалж байсан ч судалгаанаас үзэхэд, хүн амын 84 хувь нь угийн бичиг хөтөлдөггүй гэсэн байна. Тиймээс угийн бичиг хөтлөх асуудлаар сургалт, соён гэгээрүүлэх ажил хийх ёстойг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцоллоо. Өнөөдрийн байдлаар цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүйг тэмдэглээд, үүнээс болж төрөлхийн гажиг, жирэмсэн үедээ зулбах, нярай эндэх, хавдар өвчин зэрэг удамшлын өвчин үүсэж буйг эрдэмтэд нотлоод буйг дурдлаа. Тиймээс тогтоолоор, генийн түвшинд судалгаа, шинжилгээ хийх лабораторитой болох чиглэлийг Загсийн газарт үүрэг болгож байгаа аж. Түүчнлэн манай улсын хүн судлалын салбар хөгжлөөс хоцрогдож байгаа тул бодлогын хэмжээнд арга хэмжээ авахыг уг тогтоолоор чиглэл болгожээ. 


Мөн тогтоолын төсөлд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд дэмжлэг олгох асуудлыг судалж, 2023 онд багтаан УИХ-д танилцуулахыг Загсийн газарт үүрэг болгосон тухай дурдлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top