Баян-Өндөр сумын VII цэцэрлэгийн усан бассейн ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьсан уг бассейн нь ХБНГУ-ын технологи, Португал улсын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм.
Монгол Улсад төрийн өмчийн 1432 цэцэрлэг байдгаас орчин үеийн стандартад нийцсэн усан бассейнтэй анхны цэцэрлэг бол Орхон аймгийнVIIцэцэрлэг юм. Тус цэцэрлэгийг 1990 онд Эрдэнэт үйлдвэрийн РЦС цех анх барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд түүнээс хойш бассейнд засвар үйлчилгээ хийгээгүй байсан ажээ. Энэ удаа улсын төсвийн хөрөнгөөр иж бүрэн шинэчилж, цэцэрлэгийн 280 хүүхдээ бүрэн хамруулах боломжтой болж байгаа аж.
Бассейны нээлтийн үйл ажиллагаад УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түмэнжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.