|

Кадыров хэт даврагчдыг доромжлов

namuunaa 2015/07/31 1627 72
Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг шүүмжилж "Би энэ бүлэглэлийн эсрэг тулалдахыг хүсэхгүй байна. Үнэнийг хэлэхэд тэд зориг байхгүй. Тэд хүн хэрхэн алах, тамлахаа сайн мэддэг террористууд” гэж хэлсэн тухай "TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр "Тус бүлэглэлд элссэн залуус чөтгөрт эзэмдүүлж, чөтгөрийн санаатай болсон. Тэднийг бурхан ч дийлэхээсээ өнгөрлөө. Би болон миний цэргүүд тэдний эзэлсэн бүс нутгуудад очиж, байлдахыг хүсч байна. Гэхдээ эдгээр хүмүүс бидний хувьд том асуудал болно гэдгийг мэдэж байна. Тэд өөрсдийгөө хүчирхэг хэмээн итгэж байгаа ч үнэн хэрэгтэй арчаагүй, маскаар нүүрээ халхалсан аймхай хүмүүс. Хэт даврагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн залуус бодит байдал дээрээ аймхай, хулчгар хүмүүс байдаг. Тэд буу гартаа барьж, нүүрээ маскаар халхалсан учир хүмүүсийг хөнөөж байгаа юм” гэж мэдэгджээ.

 

Кадыров өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын удирдлагуудад хандан мэдэгдэл хийх үеэрээ Исламын улсад элсч, хэт даврагч болсон Орос иргэдийн иргэншилийг түтгэлзүүлэхийг уриалсан билээ.Тус бүлэглэлд Оросын 10 гаруй иргэн элссэн нь тогтоогдоод байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард 14 настай Орос хүү хүний аминд хүрч буй бичлэгийг хэт даврагчид олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top