|

Мансууруулах эм бэлдмэлийн гэмт хэрэг хоёр дахин өсчээ

tonshuul 2015/07/29 1023 0

Мансууруулах эм бэлдмэлийн гэмт хэрэг хоёр дахин өсчээ

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс Монгол Улсын 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танхимд танилцууллаа.
 
Үүнд Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны үетэй харьцуулахад 21.4 хувиар өссөн бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 4.7 хувиар, иргэний хэрэг 25.1 хувиар, захиргааны хэрэг 17.8 хувиар өссөн гэнэ. Харин давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 12.6 хувиар мөн өссөн бөгөөд иргэний хэрэг 25.5 хувиар, захиргааны хэрэг 15.6 хувиар тус тус нэмэгдэж, эрүүгийн хэрэг нэг хувиар буурсан үзүүлэлт үзүүлжээ.
 
Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэрэг 9.4 хувиар өссөнөөс иргэний хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 3.8 хувиар тус тус нэмэгдэж, эрүүгийн хэрэг 8.4 хувиар буурчээ.
 
Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн төрөл 19.7 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсан. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх гэмт хэргийн төрөл 2.1 дахин өссөн байна. Ялын төрөлд нийт яллагдагчдын 76 хувь нь хорих ялаар шүүггүүлжээ. Түүнчлэн нийт хэргийн 20 орчим хувь нь эвлэрүүлэн зуучлах замаар явагддаг юм байна.

Зууны мэдээ
О.Цэрэнхүү

Санал болгох

Сэтгэгдэл

top