|

Ж.Байден Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ

nomun 2021/08/10 466 0

 

Ж.Байден Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэд Токиогийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэжээ. Хоёр орны удирдагчид Японы цагаар өнөө өглөө утсаар ярих үеэр Ж.Байден энэ сарын сүүлээр эхлэх Паралимпын наадмыг зохион байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Токиогийн Олимпыг коронавирусний цар тахлын улмаас хязгаарлалтууд тогтоосон онцгой үед зохион байгуулсан юм.

Дэлхий дахин цар тахлаас бүрэн ангижраагүй байгаа энэ үед спортын томоохон тэмцээнийг зохион байгуулахад санаа зовниж буйгаа зарим хүн илэрхийлж байгааг үл харгалзан Ж.Байден Олимпыг "аюулгүй" зохион байгуулах Японы төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

"Мөн Ж.Байден Олимпод оролцсон бүх тамирчинд баяр хүргээд, Япон, АНУ-ын тамирчдын амжилтыг онцлон сайшаасан” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.Японы нийслэл Токио хотод одоо Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж буй юм. С.Ёшихидэ АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд, талууд Хятадын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж буй энэ цаг үед чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон гэдгийг мэдэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top