|

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

nomun 2021/07/20 408 0
 

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Траян Лауренцю Христеа Монголд ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа юм. Уулзалтын үеэр талууд өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сайд А.Ариунзаяа, "Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байх үеэс эхэлсэн хамтын ажиллагаа одоо хүртэл үргэлжлэн ХНХ-ын салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байна.
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” төсөл нь Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас дэвшүүлж буй "Халамжаас хөдөлмөрт” бодлоготой нягт уялдаж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Траян Лауренцю Христеа Европын холбоо цаашид ч хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн шинэчлэл зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгийг илэрхийлжээ. Тэрбээр, Европын холбооноос олгож буй төсвийн шууд дэмжлэгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж буй багийнхантай нягт хамтран ажиллаж байгаад талархаад, дэмжлэгийг цаашид үргэлжлүүлэн олгоход үнэлгээний багийн гаргах дүгнэлт чухлыг онцлов.

Санал болгох

Сэтгэгдэл

top