|

“Эрдмин” ХХК энэ онд Орхон аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

nomun 2021/07/02 658 0

 

 

“Эрдмин” ХХК энэ онд Орхон аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

 

Орхон аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулдаг. Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ, Засаг дарга нар "Эрдмин” ХХК-тай 2021-2023 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд тус компани энэ онд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болов.

Тодруулбал, БОЭТ-д нэн шаардлагатайAV-2000В загварын 24.5 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг амьсгалын аппарат,E-Mongoliaтөвийн засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 22.2 сая, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд 43 сая, орон нутгийн бизнес эрхлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийхэд 900 сая төгрөг төсөвлөлөө. Нийт нэг тэрбум орчим төгрөгийг орон нутагтаа зарцуулахаар боллоо.

 

 

 

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top