|

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “е-commerce” сургалтыг зохион байгууллаа

zulaa 2021/06/29 453 0

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “е-commerce” сургалтыг зохион байгууллаа

 

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Харин ээлжит цуврал сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд "E-Commerce”  нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

"E-Commerce” сургалтыг онлайн хэлбэрээр явуулсан бөгөөд цахим худалдааны зах зээл, чиг хандлага сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд өнөө үеийн бизнесийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүд, тэдний төлөөллүүд оролцсон юм. Мөн Этүгэн Их Сургуулийн Санхүүгийн боловсролын багш С.Оюунчимэг, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубийн гүйцэтгэх захирал С.Уянга нар уригдаж, оролцогчдод сургалт явууллаа.

Мөн энэ үеэр Голомт банкнаас хэрэгжүүлж буй "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. Уг зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой шинэ бүтээгдэхүүн юм.

Цаашид Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий олон шинэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эрхэм харилцагч та бидний зохион байгуулах дараа дараагийн үйл, ажиллагаа, хөтөлбөрүүдтэй хамт байгаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

top