|

Хятадад ховордсон амьтан идвэл 10 жил хоригдоно

tonshuul 2015/07/28 3215 0

Хятадад ховордсон амьтан идвэл 10 жил хоригдоно

 

Ховор, нэн ховор, устаж болзошгүй зэрэг ангилалд багтсан ан амьтдыг хоол хүнсэндээ хэрэглэвэл 10 хүртэлх жилээр хорих тухай хуулийн заалтыг БНХАУ-ын эрх баригчид байгаль хамгааллын тухай хуулиндаа нэмсэн ажээ.

Хэдийгээр ховордсон амьтны мах, эд эрхтнийг өөрөө идээгүй байсан ч идэх гэсэн хүмүүст тэднийг худалдсан, дамжуулсан бол мөн 3 жил хорих гэнэ.

Хятадын Засгийн газрын албаны мэдээнд дурдсанаар тус улсад устаж мөхөх аюулд тулсан нийт 420 төрөл зүйлийн амьтан байдаг аж.

Хүмүүсийн сайн мэдэх Азийн хар баавгай, панда буюу хулсны баавгай, панголин зэрэг амьтан хамгаалалтад багтсан амьтдын жагсаалтад бичигдсэн байна.

Хятад улс зэрлэг ан амьтдын эд эрхтнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг гэх үзүүлэлтээр дэлхийд нэгд ордог гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top