Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг Орхон аймагт амжилттай зохион байгуулж, санал хураалтын ирц 58.45 хувьтай байлаа. Нийт 67488 сонгогчоос 39794 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх 27408, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 1530,"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 7962 хүний санал авчээ.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 18-19 насныхнаас хамгийн олон санал өгсөн нь Орхон аймаг байна.