|

Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 14 хувийг бүрэн тунгаар хамруулжээ

nomun 2021/05/03 382 0

 

 

Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 14 хувийг бүрэн тунгаар хамруулжээ

 

Орхон аймагт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг байнгын 15, түр 6 цэгээр дамжуулан хийж байна. Өнөөдрийнбайдлаар нэг ба хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан иргэдийн тоо 9500-д хүрсэн бол, эхний тунд 23,765 иргэн хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан эдгээр иргэдээс эхний тунгаа хийлгээд халдвар авсан 78, хоёр дахь тунгаа хийлгээд халдвар авсан 6 тохиолдол бүртгэгдлээ.

Одоогийн байдлаарОрхонаймагт ЭМЯ-наас гаргасан иргэдийг вакцинжуулалтад хамруулах дарааллын дагуу:

- Хариу арга хэмжээний баг/ЭМ, УОК, НОК, ДОК, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ/

- Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд

- Худалдаа, үйлчилгээний салбар

- Бүх шатны боловсролын байгууллага

- 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд

- 65-аас дээш болон эрхтэн шилжүүлсэн иргэдийндархлаажуулалтыг түр цэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийж байна. Эдгээр иргэдийг дархлаажуулсны дараа 18-49 насны иргэдийг хамруулна.


Санал болгох

Сэтгэгдэл

top